Яагаад хөрсний бохирдолд анхаарах хэрэгтэй вэ?

Зураг: ‘We Don’t Exist’: Life Inside Mongolia’s Swelling Slums by Bryan Denton for The New York Times

Хөрсний бохирдлын тухай

Хөрсний бохирдол гэдэг нь түүнд агуулагдаж байгаа химийн элементүүдийн хэмжээ хэт нэмэгдсэн эсвэл зохистой харьцаа алдагдахыг хэлдэг. Энэ төрлийн бохирдлын голлох шалтгаануудад уул уурхай, үйлдвэржилт, бохир ус болон хог хаягдал байдаг. 

Зарим тохиолдолд  бохирдол бороо болон салхиар дамжин маш том хэмжээний газар нутгийг бохирдуулдаг. ХАА-н бүтээгдэхүүнүүд болох шавьж устгалын хор, бордоо, зэрлэг устгалын хор болон амьтны гаралтай бордоонд агуулагдах антибиотикууд мөн голлох аюулыг учруулж байгаа ба хурдан өөрчлөгдөж буй химийн найрлагуудаас болж үр дүнг тааварлахад хэцүү байна.

Хөрсний бохирдлыг юу үүсгэдэг вэ?

Одоогоор мэдэгдэж буй ихэнх хөрсний бохирдол нь хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Уул уурхай, үйлдвэрлэл, ХААн гаралтай хог хаягдал, хортон шавьж устгалын хор, бордоо, зэрлэг ургамлын хор, шатахууны гаралтай бүтээгдэхүүнүүд, Тээврийн хэрэгслийн утаа мөн ялгаагүй хөрсний бохирдлыг үүсгэдэг. Үүнээс гадна “Өсөн нэмэгдэж буй бохирдуулагч” буюу эмнэлгийн хорт хаягдал, гормоны түвшин өөрчлөгч, гормон боон биологийн гаралтай бохирдуулагч, хуучин цахилгаан хэрэгслийн хаягдал болон хүний бүхий л үйл ажиллагаанд хэрэглэгддэг хуванцар энэхүү ангилалд багтана. (Хөрсөнд хаягдсан хуванцрыг боловсруулах ямар ч арга одоогоор байхгүй ба электроникийн гаралтай ихэнх хог хаягдлыг дахин боловсруулахын оронд устгалд оруулж байна.)

Хөрсний бохирдлын хорт нөлөө
Хөрсний бохирдлын үзүүлж буй хорт нөлөөг нүдээр харснаараа дүгнэхэд хэцүү бөгөөд ургацын хэмжээ багасах, үүний бүтцэд нөлөөлөх зэргээр дам болон шууд байдлаар ургамалд нөлөөлдөг.  

Хэт их азот болон хүнцэл, кадми, хар тугалга, мөнгөн ус гэх мэт хүнд металлууд хөрсөнд шингэснээр ургамлын генд нөлөөлж, ургацын хэмжээ багассанаар үржил шимтэй хөрсийг устгадаг. Дээрхээр бохирдсон хүнс хүнсний аюулгүй байдал, усны нөөц, эрүүл мэнд болоод амьжиргаанд асар хохиролтой.

Хөрсний бохирдлыг хэмжих нь

Хөрсний бохирдлыг ажиглахад тун бэрх бөгөөд хөрсний элэгдэл гэх мэтээс илүү далдуур явагддаг. Үүний аюул нь хөрсөнд нэвчиж буй бодисын үйлчлэл болон хир хурдан хугацаанд эко системд аюул учруулж байгаагаас хамаардаг. Хөрс болон бохирдуулагчдын хэв маягаас хамааран үүнийг судлахад өртөг өндөр бөгөөд хэцүү байдаг.

Тогтвортой бус хөрсний менежментээс болоод дэлхийн хөрсний гуравны нэг нь доройтолтой. Фермийн аж ахуйгаас хамаарсан хөрсний бохирдлын улмаас хэдэн арван их наяд тонн  хөрс алдагдаж байгаа ба зарим улсуудад бүх ургац хураах боломжтой газар нутгуудын тавны нэг нь хөрсний асуудалтай болсон.

Хөрсний бохирдолтой хэрхэн тэмцэх вэ?

НҮБ-ын Хүнс ХАА-н байгууллагын төлөөлөл Роналд Варгас үзэж буйгаар:

Хөрсний бохирдол маш олон хэлбэрээр илэрдэг учраас үүнээс ангижрах цор ганц арга бол хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, найдвартай шинжлэх ухаанч нотолгоог цуглуулах шаардлагатай.

Хөрсний бохирдолтой тэмцсэнээр цаг уурын  асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. 12 мянганы турш хүний үйл ажиллагаанаас бий болсон хөрсний бохирдлыг арилгахын тулд тогтвортой менежментээр дамжуулан 2050 он хүртэл хичээх шаардлагатай.

 

Эх сурвалж: 

  • 1. "Report sounds alarm on soil pollution", Food and Agriculture Organization of the  United Nations, [ЭНД]
  • 2. "Soil pollution comes under scrutiny", Food and Agriculture Organization of the  United Nations, [ЭНД]

4 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • Осоржамаа

    Би энүүг уншаад маш сайн баах ёстойг ойлголоо

    2023-05-18 хариулах
  • Байгал орчноо хайр лал

    2022-05-18 хариулах
  • Rush Qin

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

    2022-03-14 хариулах
  • Хүн

    их баярлалаа

    2021-05-10 хариулах