Үүнд:
• Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд ногоон барилга, ногоон материал, ногоон худалдан авалт зэрэг тодорхой ойлголт өгөх сургалт зохион байгуулсан нь иргэд бизнес эрхлэгчдэд мэдээлэл түгээх үр дүнтэй арга байлаа.
• Ногоон эдийн засгийн хөгжлийн хувьд аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх нь хамгийн зөв арга гэж үзсэн. Ногоон барилга, байгууламж орон сууц аялал жуучлалыг бүсчлэн хөгжүүлснээр 2030 онд ххя-ын нийт хэмжээ 22.7%-иар буурах юм.
• Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам баталсан байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар 16 аж ахуйн нэгжид 54 тэрбум төгрөгийн татварт ногдох орлогт хөнгөлөлт үзүүлээд байна.
• Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах, агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэсэн аж ахуй нэгж байгууллага иргэддэд эко тэмдэг ногоон сертификат олгосон.
• 2016 оны 2 дугаар улирлын байдлаар байгаль орчны салбар дахь ажлын байр 33.1 хувь, нийт ажлын байрны 10 хувь нь ногоон ажлын байр байна.
сэтгэгдэл