"Эрүүл амьдрах орчин ба Бохирдол" хэлэлцүүлэгийн хүрээнд
- Агаар, ус, хөрсний бохирдлууд нь дан дангаараа шийдэгдэх асуудал биш тул бүгдийг нь цогцоор нь шийдэх шаардлагатай гэж үзэн шийдэх хамгийн зөв арга нь нийт иргэдэд, онцгойлон хүүхэд, залуучууд руу чиглэсэн ногоон эдийн засгийн мэдлэг, байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, зохистой зөв хэрэглээг дадал болгох талаас нь шат шатны боловсролын байгууллагуудын хөтөлбөрт тусгаж өгөх,
- Барилга байгууламжийн стандартуудыг өөрчлөх, Жишээ нь: Инженерийн чиглэлээр их дээд сургуулиудад суралцагч оюутнуудад агаарын бохирдлын үүсгэдэг нүүрсээр ажилладаг станцын ажиллагааны тухай биш салхи, нар, ус зэрэг нөхөн сэргээгдэх зарчмаар ажилладаг байгаль орчинд ээлтэй эх үүсвэрүүдийн талаар түлхүү орох,
- Яамдуудын бодлого, ажил үүргийн хуваарийг цэгцтэй болгох: Дулааны улиралд хөрс, усны бохирдлын талаар, өвлийн улиралд агаарын бохирдлын талаар тухай тухай бүрд нь яг хэн хариуцах нь мэдэгдэхгүй анхаарсан болоод орхидог байдлаа засах талаар,
- Иргэд, байгууллагууд салбар бүртээ л ногоон эдийн засгийн талаар дор бүрнээ ажлууд хийгээд сайн үр дүнд хүрэхгүй яваад байдаг байдлыг сайжруулж, хамтарч нэгдсэн төлөвлөгөө гаргах боломжийн тухай,
- Ногоон санхүүжилтийн хувьд гадны байгууллагуудаас хөрөнгө мөнгө босгох бүрэн боломжтой байдаг талаар,
Ирэх саруудад зохион байгуулагдах ногоон эдийн засаг, бохирдлын талаар уулзалт, форум болох тухай, тэдгээрт хамтарч ажиллах талаар ярилцлаа.
сэтгэгдэл