Байгалийн үнэ цэнийг нэмэгдүүлэх

Байгаль бол бидний амьдралыг дэмжих дэлхийн систем юм. Байгальгүйгээр манай эдийн засаг ажиллах боломжгүй, нийгэм оршин тогтнох боломжгүй. Бизнесүүд болон засгийн газрууд манай байгаль ертөнцийн жинхэнэ үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

       Гэсэн хэдий ч цэвэр агаар, эрүүл хөрс эсвэл байгалиас заяасан тоо томшгүй олон үнэ цэнийг засгийн газрын баланс эсвэл компанийн санхүүгийн тайланд оруулах нь ховор байдаг. Ойролцоогоор 500 гаруй сая хөдөө аж ахуйн жижиг бизнес эрхлэгчид эрүүл хөрснөөс амьдралаа залгуулж байна. Австралийн “Great Barrier Reef” байгалийн цогцолбор газар гэхэд Австралийн эдийн засагт 56 тэрбум долларын орлого оруулаад буй бөгөөд 64,000 хүнийг ажлын байраар хангадаг. Дэлхийн эм үйлдвэрлэлийн 640 тэрбум долларын хагас нь байгаль дээр буй унаган төрөл зүйлүүдээс генетикийн өөрчлөлтөөс гаргаж авдаг бүтээгдэхүүнүүд дээр суурилдаг. Байгаль бол бидний зайлшгүй хадгалж үлдэх үнэт зүйл мөн.

Бидний зорилго

НЭЗХ-ны гишүүн байгууллагууд байгаль орчныг үнэлэх ажлыг иргэдээс эхэлдэг. Байгальтай хамгийн ойр байгаа хүмүүс нь ядуу иргэд, уугуул оршин суугчид, орон нутгийн холбоод зэрэг эдийн засгийн хүч хамгийн багатай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс бодлогын түвшинд дуу хоолойгоо илэрхийлж чаддаг байх ёстой. Мөн түүнчлэн нөөцийг үр ашигтай ашиглах нь манай дэлхийг хамгаалахад хангалтгүй юм гэдгийг ойлгуулах юм. Байгаль хамгаалах үйл ажиллагаанд мөнгөний үнэ цэнийг оруулах нь хамгийн чухал бөгөөд тэгж байж байгаль орчин, эдийн засгийн харилцан ашигтай байдал үйлчилнэ.

Байгаль дэлхийгээ мөнгөн үнэлэмжээр үнэлснээр байгаль дэлхийн үнэ цэнэ нь бизнес эрхлэгчид, засаг захиргааны байгууллагаас ихээхэн хамааралтай болох мэдэж болно. Коста Рика ойгоо үнэлж эхлэхэд л засгийн газар ой модыг ард түмэн төдийгүй тэдний эдийн засгийн үнэт зүйл мөн гэж үзсэн. Харин Их Британийн хамгийн том газар эзэмшигч хөрөнгийнхөө хэр хэсэг нь байгаль хөрөнгөөс хамааралтай болохыг тооцоолж байж л цаг уурын өөрчлөлтийн эсрэг урт хугацааны үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаар шийдсэн байдаг. Орон нутгийн газар эсвэл ой мод газрын шимт байдал гэх мэтийн эдийн засаг, соёл, нийгэм, оюун санаа зэрэг олон ашиг тусыг тоон байдлаар тооцоолж байж шийдвэр гаргагчдыг хурцалж чадна.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж байгалийн доройтол хурдацтай явагдаж байгаа билээ. Тиймээс ч байгалийг эрхэмлэх нь хэзээ ч нягтлан бодох бүртгэлийн ажлаар ганц дүгнэж болохгүй. Байгалийн үнэ цэнийг манай дэлхий дээрх амьд болон амьд бус организмуудыг дэмжигч хамгийн том бөгөөд цогц тогтолцоогоор тодорхойлогдох юм. Байгаль байхгүй бол хүний ​​амьдрал, эдийн засаг гэж байхгүй.