Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загвар. "Ногоон хөгжлийн бодлого"
Байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засаг. "Ногоон хөгжлийн бодлого"
"Экосистемийн үйлчилгээг хүртэгч болон уг үйлчилгээг тогтвортой хадгалахад хувь нэмрээ оруулагчийн хооронд бий болгох төлбөрийн зохицуулалтын механизм" эх.сур: Ногоон хөгжлийн бодлого
"Эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа" эх.сур: Ногоон хөгжлийн бодлого
Хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалах, нийгмийн оролцоог дэмжих, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн өсөлт. эх.сур: "Ногоон хөгжлийн бодлого"
"Эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн ажил хөдөлмөр" эх.сур: Ногоон хөгжлийн бодлого
"Эрчим хүч, дулаан, ус хангамж, харилцаа холбоо, нийтийн тээврийн ухаалаг дэд бүтэц, хог хаягдлын оновчтой менежмент бүхий хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан хот суурин" эх сур: Ногоон хөгжлийн бодлого
"Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламж" эх сур: Ногоон хөгжлийн бодлого
"Эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт" эх.сур: Ногоон хөгжлийн бодлого
"Байгалийн нөөц баялаг, экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг хадгалж, эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах технологи ашиглах төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, тэдгээрт хөрөнгө оруулах" эх.сур: Ногоон хөгжлийн бодлого
"байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн татварыг" эх.сур: Ногоон хөгжлийн бодлого
"Байгалиас заяасан хүнс, түүхий эд, нөөцөөр хангах, уур амьсгал, орчны эрс өөрчлөлтийн нөлөөг зохицуулах, хүний амьдралыг тэтгэх, оюуныг сэргээх үр өгөөжийг" эх.сур: Ногоон хөгжлийн бодлого