Дэлхий дахинд ногоон эдийн засаг нь эрчим хүч, хүнс, тээвэр, дэд бүтцийн тогтолцоонд өөрчлөлт оруулж байна. Мөн ногоон шийдлийг хөгжүүлж шинийг санаачлагч бизнес эрхлэгчдийг дэмжиж байна.
Ногоон эдийн засгийн салбарууд нь түлшний хэрэглээг бууруулах, бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, материалыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг.
Ногоон эдийн засаг ба худалдаа тайланд хөдөө аж ахуй, загасны аж ахуй, ой мод, үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал гэсэн зургаан салбарыг ногоон эдийн засгийн гол салбарууд буюу ногоон ажлын байр бий болгогч гэж үзсэн. Эдгээр нь дараагийн аж үйлдвэрийн салбарын хувьсгал юм. Орон сууц шинэ эрчим хүчний системээр тэжээгдэх, хоол хүнсийг илүү эко аргаар үйлдвэрлэх, барилга байгууламжийг байгальд нөөцийн хамгийн олдоцтой төрөл бүрийн материалаар хийх зэрэг юм.
НЭЗХ-ноос жижиг дунд бизнесүүд шударга шилжилтийн түлхүүрийг эзэмшиж нийгмийн болон байгаль орчны зорилгыг өөрсдийн үндсэн стратеги болгон байгальд илүү аюулгүй шинийг санаачлагчид гэж үздэг. Тиймээс ч ногоон эдийн засгийн шилжилтийг ногоон ЖДҮ түүчээлэх болно. ЖДҮ нь хурдан дасан зохицох чадвартай учир ногоон эдийн засгийн хөгжилд хурдан дасан зохицох боломжтой бөгөөд ажлын байрны чухал эх үүсвэр болох юм.