Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын зургаан зорилтын нэг нь ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх билээ. НҮБ-ийн харьяа “Олон Улсын хөдөлмөрийн байгууллага”-ын (ОУХБ) тодорхойлолтоор ногоон ажлын байр нь нийгмийн хариуцлага, зохистой цалин, нийгмийн баталгаа болон байгаль орчны тогтвортой байдал зэргийг цогцлоодог.
ЭЗБӨЧСТ 2014 онд PAGE хөтөлбөрийн хүрээнд ОУХБ болон БОАЖЯ-ны хүсэлтээр Монгол Улсын анхны ногоон ажлын байрны зураглал судалгааг хийсэн. Тус судалгааг НҮБ болон бусад оролцогч талууд эерэгээр хүлээж авсан. Энэхүү загварчилсан судалгаа нь ногоон ажлын байрны тооллого явуулан эдийн засгийн салбарууд, дэд салбарууд болон газарзүйн байршлаар нь тэмдэглэхээс гадна бусад ажлын байруудын сайн ажлын алдагдлыг тооцсон.
Татах: Ногоон ажлын байрны зураглал 2014
2017 оны ҮСХ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон PAGE хөтөлбөр хамтран Монголд анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалыг ашиглан Монгол дахь ногоон ажлын байрны хэрэгцээг тодорхойлсон.
Тус судалгаагаар Монгол улс дахь ногоон ажлын байрны тоо 112.3 мянгад хүрч, нийт ажлын байрны 9.9%-ыг эзэлж байв. Хэдийгээр ийм судалгаа өмнө хийгдэж байгаагүй ч, судлаачдын ашигласан нарийн арга аргачлал нь ирээдүйн үнэлгээнүүдийн суурийг тавьсан биз ээ. Ногоон ажлын байрны хандлагыг ажигласнаар Монголын ногоон эдийн засагт хүрэх шилжилт хэр өргөн тархаж буй тухай хэлэлцэх боломжтой болно.
Тус судалгаанаас Монголын эдийн засагт ногоон ажлын байрууд хэрхэн тархан байршсан байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Нийт ногоон ажлын байрны 30.3% нь боловсрол, 15.9% нь үйлдвэрлэл, 9.4% нь уул уурхай болон 6.2% нь удирдлагын салбарт байна. Мэдээж боловсрол нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт ч гэлээ, байгаль орчны (болон нийгмийн) тогтворжилтод хамгийн хэрэгцээтэй салбаруудын ногоон ажлын байрны тоо хэмжээ бага багаар олширно гэдэгт итгэлтэй байна.