Ногоон эдийн засгийн холбооны “Байгаль ба хүмүүст зориулсан Улаан код” сэдэвт хурал 2021

“COVID-19 нөхөн сэргэлтийг нэмэгдүүлэх ногоон, шилдэг шийдлүүд” дэлхийн хурал зохион байгуулагдлаа.

      Ногоон эдийн засгийн холбооны (НЭЗХ) 2021 оны дэлхийн хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг 11 сарын 29 өдрөөс эхлэн 12 сарын 3 хүртэл зохион байгуулагдсан. Тус арга хэмжээ нь Онлайнаар 11-р сарын 29-өөс 12-р сарын 3-ны хооронд 5 өдрийн турш явагдсан бөгөөд үндсэн хуралдаанууд тус өдрүүдэд, Монгол улсад 20-22 цагийн хооронд 2 цаг үргэлжилсэн байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Ногоон эдийн засгийн холбооны гишүүн байгууллага бөгөөд, энэхүү уулзалтад түнш байгууллагын хувиар, Дэд захирал И.Одончимэг оролцсон.

Ногоон эдийн засгийн шилжилтийн тухай сэдэвчилсэн уулзалтын эхний өдрийн арга хэмжээ “Унаж буй тогтолцоонд өөрчлөлт хийх нэн тэргүүний арга хэмжээ юу вэ?”, хоёр дах өдөр “Тэгш бус байдалын хүрээнд Ногоон шилжилтийг хэрхэн хийх вэ?” сэдвийн дор зохион байгуулагдсан. Гуравдах өдрийн хувьд “2030 он гэхэд байгалийн эерэг эдийн засгийг хэрхэн хурдасгах вэ?” дөрөв дэх өдөр “Ногоон нөхөн сэргэлт” бол сүүлийн өдөр “Стратеги ба хамтын үйл ажиллагаа” хүрээнд нэн яаралтай анхаарах зүйлс болон шийдвэрлэх арга замуудыг хэлэлцсэн юм.

            2021 оны хурлын хувьд COVID-19-ийн эдгэрэлт дөнгөж эхэлж буйтай зэрэгцэн явагдаж байна. Энэ нь байгаль, хүмүүсийг хамгаалах эдийн засгийн бодлогыг нэмэгдүүлэх, ногоон шилжилтийг хурдасгах онцгой боломжийг санал болгож байна. Тиймээс ч тус өөрчлөлтүүд нь эргэлтийн цэг байж болох юм. Энэ хямралын үнс нурамнаас илүү шударга, илүү ногоон эдийн засгийн тогтолцоо гарч ирж магадгүй юм.

Дэлгэрэнгүй  мэдээлэл

 

1 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • ажа

    2022-01-04 хариулах