“Ногоон эдийн засаг” шилдэг эссэ тэмцээны дүн гарлаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2022 оны 12-р сард оюутан, залуус олон нийтийн дунд ногоон эдийн засгийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Ногоон эдийн засаг” шилдэг эссэ бичих уралдаанд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологийн хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Цэндмаа, “Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр бичссэн эссэ түрүүллээ.

Тэмцээний удирдамж

Оюутан залуусын дунд шилдэг эссэ бичих тэмцээн зарлаж байна. Ногоон санхүү, агаар, хөрс, ус болон бусад орчны бохирдол, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил, бодлогын орчин зэрэг сэдвийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажил, анхаарах асуудлуудыг хөндсөн нийт 800-1000 үгтэй нийтлэл, эссэг Монгол хэл дээр бичнэ.

Шилдэг эссэг дүгнэхдээ дараах шалгууруудыг баримтлав.

  • Агуулга, шинэлэг санаа дэвшүүлж буй байдал
  • Утга найруулга болон дүрэм, үгзүйн алдаагүй байдал
  • Оюуны өмчийн зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх, агуулгын хүрээнд байх

Шагналт байр эзэлсэн оролцогчид:

1-р байр /40,5 оноо/

Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэмд үзүүлэх нөлөө

Б.Цэндмаа, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологийн хөтөлбөрийн 4-р курс

2-р байр /35,5 оноо/

Сэдэв: Ногоон санхүүжилт ба ХАА-н салбарын асуудал

О.Эрдэнэсувд, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологийн хөтөлбөрийн 2022 оны төгсөгч

3-р байр /32 оноо/

Сэдэв: Ногоон эдийн засаг

 П.Халиунзул, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн “Хүрээлэн буй орчны инженер”-ийн ангийн 3-р курсын оюутан

Шилдэг эссэг цуврал болгон та бүхэнд хүргэх болно.

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.