Ногоон бизнес ба ногоон зээл хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллагдав.

Ногоон бизнес ба ногоон зээл clubhouse тэмдэглэл

Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд салбар хоорондын уялдааг сайжруулах зорилготойгоор Ногоон бизнес ба ногоон зээл”-ийн талаарх нээлттэй ярилцлагыг энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр явуулж, салбар салбарын мэргэжилтэнгүүд, иргэд санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Уг ярилцлагын гол цөм болох ногоон зээл бизнесийн талаар товч мэдээлэл өгөхөд манай улсын хувьд ногоон бизнесийн хөрөнгө оруулалтыг ДНБ-ний  2-3 хувьд хүргэхээр зорьж байгаа ба ногоон зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 8 салбарт олгоод байна. Үүнд:

  • 2022 оны нэгдүгээр улиралд 329 тэрбум зээл олгогдсон бөгөөд  хамгийн их хөрөнгө оруулалтыг ногоон барилгат 85 тэр бум эрчим хүчийг хэмнэх  төсөлд 57 тэр бум төгрөгийн зээлийг олгоод байна.
  • Орон нутгийн түвшинд буюу аймгуудын ногоон зээлийн хэмжээг авч үзэхэд  Завхан аймгийн хувьд 2,4 тэрбум төгрөгний зээл авсан байна.
  • 2020 оны нэг сарын байдлаар энгийн зээлийн хүү болох  14 хувиас хамгийн бага буюу ногоон зээлийн хүү 9.3-13 хувьтай байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн (2021) үр дүнгээс товч дурьдахад аймаг тус бүрийн бизнес эрхлэгч байгууллагын 55 удирдах ажилтанаас ногоон эдийн засгийн талаарх ойлголтыг  тодруулсан асуултанд 5,5 оноог дундчилж байгаа нь удирдах албан тушаалтан нь тааруу байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Байгаль орчны эзмэг байдлын олон хувьсагч  хэмжүүрийн хувьд ногоон зээлийн үзүүлэлт хамгийн асуудал багатайд нь ногоон зээл илүү олгогддог байна. Жишээлбэл Ховд, Завхан аймгуудын хувьд хамгийн өндөр ногоон зээл авсан ба дээрх хэмжүүр багатай байсантай нь хамаарч байгаа нь сонирхол татахуйц үр дүн юм. Хөгжлийн шийдэл Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хөндөж хэлэлцсэн. Үүнд:

  • Хөрөнгө оруулалт нь инновоц шингэсэн тул бусад үйлдвэрлэлийг бодвол хөрөнгө оруулалтын зардал урт хугацаанд үр дүнгээ өгдөг, эх үүсвэрийн найдваргүй байдлын улмаас ногоон бизнесийг дэмжиж хөрөнгө оруулалт хийх байдалд нөлөөлж байгаа юм.
  • Бусад орны жишээг дурьдвал Шинэ Зеланд улсын хувьд ногоон гэх өөрсдийн стандартыг тогтоож хариуцсан яам болон мэргэжлийн бүлгүүд эко шошгожуулж шалгуур үзүүлэлт нийцсэн бизнесд хөрөнгө оруулалт өгдөг байна.
  • Ногоон бизнесийн хувьд урт хугацаандаа хүний хөдөлмөрийн зардал өндөр байх боломжтой байгааг ойлгох нь зүйтэй.
  • Ногоон бизнес гэж юу вэ? ногоон гэж хүний эрүүл мэнд талаасаа ногоон байхыг хэлэх үү эсвэл   байгаль орчинд эрүүл байх талаас ойлгох уу зэрэг ойлголтын зөрүүтэй байдал нэгдсэн дүгнэлт байхгүй байсаар байна. Үүнээс улбаалаад иргэд нийтийн дунд ногоон бизнес, ногоон зээл, ногоон гэх ойлголт дутмаг муу байна.

Иймд ногоон гэх тодорхой нэгдмэл ойлголттой болох нь чухал байгаа бөгөөд нөлөөллийн ажлыг идэвхжүүлж мэдээллээр хангах нь  үр дүнтэй юм. Мөн хуулийн талаас ч судлаж сайжруулж тодорхой болгох нь эхний чухал алхам юм гэх дүгнэлтэд хүрсэн байна.

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.