Нийтийн унааг сонгоцгооё!

Улаанбаатар хотын нийслэл дэх авто тээврийн 2016 оны тайлангийн дагуу техникийн үзлэгт хамрагдсан нийт 339262 автомашин байгаагаас 262341 буюу 77.2% нь суудлын тэрэг, 9951 буюу 3% нь автобус эзлэж байна.

Үүний дотор техникийн хяналтын үзлэгт хамрагдсан нийслэлийн харъяалал бүхий нийт автомашины ихэнх буюу 75.3 хувийг (255600) арав ба түүнээс дээш жилээр ашиглаж, хуучирсан тээврийн хэрэгслүүд эзлэж байна.

Эдгээр хуучин автомашины утаа нь нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг.Тиймээс эдгээр нь агаарын бохирдолын 3%-ийг дангаараа үүсгэж байдаг.

Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин Европын стандартын 70-80 машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг гэнэ.

Машины түгжрэлд ихэнх цагаа алдаж, амьсгалж буй агаараа бохирдуулахаас зайлсхийхийн тулд бүгдээрээ олон нийтийн тээврийн хэрэгслийг хэрэглэж заншин, ойрхон газар бол алхаж эрүүл мэндээ ч хамгаалцгаая!

Эх сурвалж: "Нийслэл дэх авто тээврийн тайлан" 2016 он,  http://ikon.mn/n/5v6

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.