Уртасгагчаа залгуураар нь салгахгүй бол 1вт-50вт цахилгаан урссаар байдаг

Ихэнх хүмүүс утасныхаа цэнэглэгч эсвэл зурагтаа разеткандаа залгаад үлдээдэг. Гэхдээ ашиглахгүй байгаа ч разтетканд залгаатай үлдээсэн эдгээр цахилгаан хэрэгсэл нь тог хэрэглэсээр байдгийг та мэдхүү?

Хэдий хэмжээний тог үрэгдэх нь уг цахилгаан хэрэгслээсээ хамаарах ч дунджаар 1вт-50вт цахилгаан юунд ч зарцуулагдалгүйгээр урсаж байдаг. Хэдийгээр 1вт-50вт нь бага мэт сонсогдож байгаа боловч уртасгагч залгууртаа үлдээж буй цахилгаан хэрэгслийн тоог бодох юм бол нилээдгүй их цахилгаан урсах нь ойлгомжтой.

Жишээ нь залгаатай үлдээсэн гар утасны цэнэглэгч нь дангаараа1вт цахилгаан хэрэглэдэг бол, бүтэн цэнэглэгдэж дуусан залгуурт залгаатай үлдсэн гар утас 4.5 вт цахилгаан, цэнэггүй утсыг цэнэглэгдэж буй тохиолдолд 8вт-ыг тус тус хэрэглэдэг.

Айл болгоны хойморт залрах зурагтны хувьд 48.5вт цахилгаан уг зурагт унтраастай байхад урсан гарч оддог.

Бидний хамгийн их хэрэглэдэг гар утас, зурагт хоёр ийм байхад бид өөрсдийн анзаараггүй байдлаас болж хичнээн их цахилгаан үрдэг бол?

Тиймээс хэрэглэхгүй байгаа залгуураа бүр мөсөн салгах эсвэл унтраах товчийг нь унтрааж заншицгаая!

Эх сурвалж:  http://gogreeninyourhome.com/how-to-save-electricity/appliances-still-use-power-when-turned-off/

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.