Та бидний хэрэглэж заншсан шар чийдэн нь хэдий үнийн хувьд хямдхан боловч LED болон CFL буюу өдрийн гэрэл нь таны цахилгааны хэрэглээг 75%-аар багасгаж чадах юм. Шар буюу улайсан гэрэл нь өөрт байх голч утсаа халааснаар гэрэл ялгаруулдаг тул энергийнхээ 90%-ийг дулаанд, үлдсэн 10%-ийг л гэрэл цацруулахад зарцууладаг байна.
Харин CFL буюу өдрийн гэрэл нь 8-10 жилийн турш ажиллах боломжтой бол LED гэрэл нь маш бага хэмжээний цахилгаан зарцуулдаг бөгөөд ойролцоогоор 40-50 жилийн турш ажиллах боломжтой. LED гэрэл нь бусад төрлийн гэрэлүүдээс харьцангуй үнэтэй байдаг. Учир нь LED гэрэл нь энерги бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй, хар тугалга болон мөнгө ус агуулдаггүй.
|
LED |
CFL (өдрийн гэрэл) |
Шар чийдэн |
Ашиглалтын цаг |
50,000 цаг |
10,000 цаг |
1,200 цаг |
Ашиглах цахилгаан (60вт тэнцүү) |
10 |
14 |
60 |
Үнэ |
50,000 |
8,000 |
1,500 |
50,000 цаг ажиллахад нийт хэрэглэх цахилгаан (1кВт=1000Вт) |
500 кВт |
700 кВт |
300 кВт |
Цахилгааны төлбөр ( өрхийн тариф 1кВт-94.10₮) |
47,050 ₮ |
65,870 ₮ |
282,300 ₮ |
Цахилгааны төлбөр ( Байгууллагын тариф 1кВт-151.60₮) |
75,800 ₮ |
106,120 ₮ |
454,800 ₮ |
50,000 цаг ажиллахад шаардлагатай чийдэнгийн тоо |
1 |
5 |
42 |
50,000 цаг ажиллахад шаардлагатай чийдэнгийн зардал |
50,000 ₮ |
40,000 ₮ |
63,000 ₮ |
Эх сурвалж: http://news.urkhiintusuv.mn/5/10
сэтгэгдэл