Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс (ЭЗБӨЧСТ) Ногоон эдийн засаг уу? “Ногоорсон” эдийн засаг уу? сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 3-р сарын 6, Мягмар гарагт, Туушин зочид буудлын 5-р давхар, Соёмбо танхимд 14:00 цагт зохион байгуулах гэж байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь 2014 оноос эхлэн Монгол Улс дахь Ногоон эдийн засгийн судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөө түншлэл хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Ногоон эдийн засгийн төлөв байдлын судалгаа” ба “Монгол Улс дахь ногоон ажлын байрны зураглал” зэрэг судалгааны ажлуудыг олон нийтийн хүртээл болгосон билээ.
2016 онд ЭЗБӨЧСТ нь тогтвортой хөгжил, ногоон өсөлтийн үзэл санааг дэлхий дахинаа түгээн, олон талт хамтын ажиллагааг дэмжин ажилладаг Лондонд төвтэй Ногоон эдийн засгийн холбоо (Green Economy Coalition)-ны гишүүн байгууллага, Монгол Улс дахь түнш байгууллага болсон. Түнш байгууллагын хүрээнд sбайгаль орчинд ээлтэй ногоон эдийн засгийг түгээдэг, гар бие оролцдог иргэд, ААН-үүдийн санал санаачлагын талаар мэдээллийг нэгтгэсэн “Ногоон гүүр” болох зорилготой ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн зорилго
Монгол дахь ногоон эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид ямар ажлууд хийх шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж ногоон эдийн засгийн ойлголтыг олон нийтэд түгээх, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжих зорилго бүхий www.nogoonhutuch.mn цахим хуудас болон “Ногоон эдийн засгийн барометр судалгааны тайлан 2017”-г танилцуулах юм.
Тус цахим хуудас нь Монгол улсад ногоон эдийн засгийн бодлогын чиглэлээр хийгдсэн хууль эрх зүйн зохицуулалтууд, судалгаа шинжилгээний ажлууд, мэдээ мэдээллүүд, санхүүгийн хөшүүргүүд болон зөвлөгөө зэрэг ногоон эдийн засагтай холбоотой нэгдсэн портал орчинг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Хэлэлцүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв
Сан бизнес центр, 9-р давхар, Ерөнхий сайд Амарын гудамж 29,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: 976-11-321927 | Факс: 976-11-321926
Цахим шуудан: khulan@ecrc.mn ; zolbayar@ecrc.mn
Цахим хуудас: www.nogoonhutuch.mn| www.ecrc.mn
сэтгэгдэл