Усаа хэмнэж, ухаалаг амьдарцгаая!

Дэлхийн нийт усны нөөцийн 2.5%-ийг давсгүй цэвэр ус эзэлдэг. Хүн төрөлхтөн бид зөвхөн энэ 2.5%-ийг уугаад, хэрэглээд байдаг гэвэл үгүй юм. Үүний дөнгөж 1.2%-ийг л бид шууд хэрэглэж болно. Түүнчлэн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн ам жил бүр 4,600 км3 ус хэрэглэдэг ба үүний 70%-ийг газар тариалангийн усжуулалтад, 20%-ийг үйлдвэрийн үйл ажиллагаанд, үлдсэн 10%-ийг ахуйн зориулалтаар хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Манай дэлхий цэнгэг усаар бялхсан гариг мэт боловч энэхүү их усны өчүүхэн бага хэсгийг л хүн төрөлхтөн бид хэрэглэх боломжтой юм. Тиймээс усаа хэмнэж, ухаалаг амьдарцгаая.

 

Бид нийт усны хэрэглээнийхээ дөнгөж 10%-ийг ахуйн зориулалтаар ашигладаг ба үлдсэн 90%-ийг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон хүнсний бүтээгдэхүүн ургуулан тэдгээрийг услахад зарцуулдаг байна. Ингээд бодохоор бидний өдөр тутмын хүнсний хэрэглээ нь ахуйн хэрэглээнээс илүү их ус шаарддаг болох нь харагдаж байна. Тэгвэл өргөн хэрэглээний бараанууд үйлдвэрлэгдэхэд хэдий хэмжээний ус ордог талаар дээрх зургаас харцгаая.

Жишээ нь талхны гол орц болох гурилыг үйлдвэрлэхэд улаан буудайг ургуулах шаардлагатай. 1 кг улаан буудайг ургуулж үйлдвэрлэхэд 1827 л ус зарцуулна. Энэхүү 1 кг улаан буудайнаас 790 гр гурил үйлдвэрлэнэ. Ингээд гурилаа исгэх, талх болгон зуурах гэх мэт дамжлагыг дамнасаар 1 КГ ТАЛХ бий болгоход 1608 ЛИТР УС зарцуулагдаж байгаа юм.

 

6 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • Даваа

    Зөв шүү

    2022-12-06 хариулах
  • hello kitty

    uneheer goy medee boljee amjilt

    2022-12-04 хариулах
  • helloboy

    uneheer goy medee baina bi ooroo 12 nastai hicheeld bas oyun hergel bolson heregtei medee bna bayarlalaa

    2022-11-29 хариулах
  • Буян орших

    Үнэн шүү усаа хайрлая

    2022-03-19 хариулах
  • Тэргэл

    Усаа гамтай ашиглаж байх нь чухал юм байна

    2021-05-11 хариулах
  • Эрдэнэжаргал

    Үнэхээр гайхалтай

    2021-05-03 хариулах