"Хөршийн болзоо" уулзалтын урилга

"Бидний оролцоот шийдэл" аяны хүрээнд зохион байгуулсан "Хөршийн болзоо" иргэдийн чөлөөт уулзалтын урилгыг хэрхэн тараасан бол?

2018 оны 10 дугаар сараас эхэлсэн "Бидний оролцоот шийдэл" аяны хүрээнд бидний хийхээр зорьж буй ажлуудын нэг нь оролцоонд тулгуурласан чанарын судалгааны аргыг ашиглан гэр хорооллын иргэдэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж шийдлийг хамтдаа эрэлхийлэх явдал юм.

Бид 2018 оны 11,12-р сард чанарын судалгааг явуулж нийт 54 өрхийг хамруулсан ба иргэдэд тулгарч буй асуудлуудыг нэгтгэн зураглал бий болгож, түүнээс асуудлуудын шалтгаан, үр дагавар, хоорондын харилцаа уялдаа зэргийг тодорхойлсон билээ.

Судалгааны үр дүнг нэгтгэж, танилцуулах, иргэдэд тулгарч буй асуудлууын шийдлийг эрэлхийлэх зорилготой чөлөөт уулзалтыг бид 3-р сарын 6-ны өдөр зохион байгуулсан.

Хурлыг зохион байгуулах, иргэдэд урилга тараахад хамтран ажилласан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбар, социологи нийгмийн ажлын тэнхимийн социологийн 4-р түвшний оюутнууддаа талархал дэвшүүлье.

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.